Банкны салбарын эх үүсвэр өссөн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

 Манай улсад байгаа арилжааны банкуудын салбарт 13 банк /эрх хүлээн авагч томилогдсон нэг банк/ нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өссөн байна.

Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрчээ. Тус салбарын нийт актив хэмжээ 16.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Банкны салбарын нийт эх үүсвэр 14.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөг буюу 70 хувиар өссөн нь ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top