
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй 80 барилгын жагсаалтыг нийтэд танилцуулж нураах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байсан ч одоог хүртэл ганц ч барилга нурсангүй. Үнэндээ хүний хөрөнгө мөнгө хөдөлмөрийг бараад 12,15 давхар сүндэрлэчихсэн барилгыг яалтай ч билээ гэдэг дээр гацчихаад байгаа.
Эдгээр барилгуудаас дархан цаазат Богдхан уул руу цойлон баригдсан бишгүй олон бий. Хэдхэн жилийн өмнө мод бутаар дүүрэн байсан Богд уулын амнууд өдгөө амралтын газар, жуулчны бааз, хувийн хаусаар дүүрч, хоржигнон урсах Туулийн эрэг барилгаар хүрээлэгдсэн байна. Ямар ч хүн тохь тухтай газар аж төрөлгүй л яахав. Гэхдээ дархан цаазат Богд хайрхан ууланд хаус барьж, хатан Туулийн эхийг барилгажуулна гэдэг Хөх монголын үр садын хийх ажил мөн үү.
Ямар бүтээн байгуулах газар мундсан биш заавал дархан цаазат ууландаа шамбааралдаж, хүнд кран механизмаар уулынхаа энгэр юуг хутга дүрэх мэт сэндийчих нь юу вэ? Дархлахын учрыг бид таг мартсан бололтой. Хамгийн энгийнээр дахин сануулахад байгалийн онгон төрхийг авч үлдэхийн тулд хүний учруулж болох аюулаас хамгаалахыг хэлдэг. Даан ч өнөөх мөнгөтэй агаад мулгуу толгойтнууд нь лус савдагтай догшин уул өөд мацсаар л...
Харин энэ тохиолдолд өнгөрсөн цаг хугацаанд БОЯ, Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн газрын алба зэрэг албаны хүмүүс юу хийж суусныг ёстой чөтгөр бүү мэд болж байна. Хамгийн харамсалтай нь үе үеийн БОЯ-ны сайдууд эл Дархан цаазтай ууланд газрын зөвшөөрлийг баруун солгойгүй өгсөн байх юм. Хамгийн сонирхолтой нь Г.Шийлэгдамба гуай хэдий хэр хэмжээний авилга авсныг мэдэхгүй ч энэ эрхэм өөрийн гараар 23 зөвшөөрлийг үйлдэж, нэр бүхий томоохон компаниудад газар олгосон байх юм. Мөн эдгээр зөвшөөрлийн дагуух гэрчилгээнүүд түүнийг сайдын суудлаасаа буусны дараа гарсан байдаг байна. Түүний энэхүү үйлдлийг баримттайгаар дурьдвал 2004-2008 оны хооронд л гэхэд л 23 зөвшөөрөл олгожээ. Тухайлбал
1. 2008 онд Богинын аманд “Санулхан монгол” ХХК-д 3 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр олгосон. Өдгөө энэ газарт аль хэдийнээ өнгө өнгийн барилгууд сүндэрлэсэн. Энэ нь Усны тухай хуулийн 31-р зүйлийн 3-р заалт, ТХГНТ хуулийн 40 дүгээр зүйлийн 1.2-ыг тус тус зөрчсөн байдаг.
2. 2008 оны 9 сард Богинын аманд “Ворлд трэвел” ХХК-д мөн л аялал жуулчлалын чиглэлээр 30 га газар олгосон. Мөн л энэ компани зориулалтаа өөрчлөн орон сууц барьсан байгаа.

3. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Зүүнбаян рэйфанери” ХХК-д 4 га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн, энэ газар нь барилга болсон, бас л Усны тухай хууль, ТХГНТ хуулийг зөрчсөн.
4. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Их Ончууд” ХХК-д 1,54 га газар
5. 2008 онд Бага тэнгэрийн аманд ”Монгол аутдор” ХХК-д 1,5 га
6. 2008 оны 9 сарын 4-нд “Ахан дүүс” ХХК-д 1 га
7. 2008 оны 9 сарын 5-нд Хүрхрээд “АКК” ХХК-д 24 га
8. 2004 онд Чандманы аманд “Чандмань трэвэл” 2 га
9. 2007 онд Чандманы аманд иргэн Нуржинд 1 га
10. 2008 онд Зайсанд “Энигма” ХХК-д 15,5 га
11. 2008 онд Зайсанд “Монголиан империал палас девелопмент” ХХК-д 12,75 га
12. 2008 оны 6 сард Зайсанд “Хан сэцэн хайрхан” ХХК-д 5 га
13. 2008 оны 6 сард Зайсанд иргэн М.Ундраад 3 га
14. 2008 онд Зайсанд “Одод” ХХК-д 2,5 га. Энэ компани ой нөхөн сэргээх нэрийдлээр зөвшөөрөл авсан ч Газрын тухай хуулийг зөрчиж газар авсан, ашиглалтаа өөрчилсөн
15. 2008 онд Зайсанд “Улиастай чулуу” ХХК-д 1,9 га
16. 2008 онд Зайсанд иргэн Г.Ганхуягт 1,4 га
17. 2008 онд Зайсанд иргэн Д.Дэжидлхамд 2 га
18. 2008 онд Зайсанд “Бодь мөр интернэйшнл” ХХК-д 0,3 га
19. 2008 оны 9 сард Зайсанд “Нижуна” ХХК-д 1,1 га
20. 2008 онд Зайсанд иргэн Т.Батболдод 0,5 га
21. 2008 оны 8 сард Зайсанд Хятадын хөрөнгө оруулалттай “Хар дун” ХХК-д 1 га
22. 2008 оны 9 сард Зайсанд “Одо консалтинг” ХХК-д 1 га
23. 2007 онд иргэн Ж.Эрдэнэбилэгт Зайсангийн аманд 1,7 га газрыг тус тус өгсөн байна.
Энэ мэтчилэн биднийг юу ч мэдэлгүй өдрийн хоолны араас үхэн хатан зүтгэж явтал өнөөх хэдэн сайд дарга нар чинь хэдэн бор төгрөгнөөс Дархан цаазат уулыг маань зараад идчихсэн байх юм. Одоогийн байдлаар 120 гаруй байгууллага хууль зөрчин уулын энгэр, амнаа суурьшиж барилга байгууламжаа сүндэрлүүлсэн байна. Харин энэ байдлыг нүдээрээ харсан өмнөх Нийслэлийн засаг дарга нар юу ч хийгээгүй нь харамсалтай. Ийнхүү бид Дархан цаазат Богд хайрхан уулаа даналзаж баярхсан баячуудаас, дураараа зөвшөөрөл өгсөн сайдуудаас, дуугүй суусан албаныхнаас нэхэх ёстой.
Ийнхүү Богдхан ууландах баячуудын хаанчлалыг яаж ч чадахгүй олон жилийн нүүрийг үзэж улмаар ам бүрийг битүү болгосон хирнээ зам дагасан ганц хоёр ТҮЦ, бохь зардаг эмээд монгол улсын хууль ямар чанад хатуу үлйчилдэгийг та өнгөрөгч долоо хоногт харсан биз. Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хүнсний нэгийн орчим байдаг ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж тус газраар амьдралаа залгуулдаг хүмүүмсийг амиа хорлоно гэх хүртэл мэдэгдэл хийсээр байтал ачаад л явж байсан. Ийнхүү нүүлгэсэн шалтгаан бол хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх цаашлаад зөвшөөрөлгүй гэдэг үндэслэл байсан юм.
Гэтэл байгалийн онгон дагшин хийгээд хуулиар хамгаалагдсан газар өнгөтэй өнгөггүй амралтын газар барьж хог новшоо зээглэрүүлэн байгааг албадан нүүлгэж чадахгүй байгаа нь цаанаа юуны хүч вэ.

Сэтгэгдэл ( 11 )
Сүйтгэсэн байгалийг одоо хайрлацгаая гэж худал лозун бичихээсээ ичээч!
surbaljilagchaa ingeed mongolchuud bue buetwigww baeitsaldaad l baix uu. tiim l surxii tsus buulgasaniig buruutgaad baibal ter bogd uulandaa ochood tutsenuudee nuulgechixeech dee. etsesiin etsest tutsend euul mendiin shaardlaga xangasan xunsnii buteegdxuun zardag gedegiig l batalaad ogchix. yag xunii ybdag zam deer dotoroo noilgui 24 tsag xun ajillana. ter dotor ni baifaaa xumuus chini xaana baaj sheex be aan. ixenx tuts ergen toiron jorlon l boldog sh dee, mongold xelj medexgui yanz buriin obchin, xabdar , shar obchin gazar abaad bna. neg xunii erx ashig bish niit ard tumenii erx ashigiin yoloo nrg udaa ch gesen zob xiixed ni demjix l xeregtei shyy dee
ta nar ingejil bai huuli zorchood baigali suitgeed zondoo baishin bariad orson nobshnuudaa nuulgej ebdej chadahgui baij ene heden tutsee hooj tuugaad nuulgeh um ene bugd chni butsaad boon um bolnodo manaid erno butsaaj oshoo abalt dutaad bna muu nertei uls ornoo zaraad bayjsan nobshnuudiig alah zereg um dutaad bna ene bugedtei sain tamtseed ehelbel ene oron hogjno oor ymarch garts baihgui
mungu buhniig diilne
nuraaj chadku bol sar bur mash undur tatvar avah heregtei!
baigalia hairlatsgaay hvmvvsee!
Нээрээ батүүл даргын барилгын талаарх зорилго нь суларчихаж гэж яриад байх болчихлоо. Энэ нь түүний шуналт хүүтэй холбоотойч гэх шиг янзын юм ярих юм энэ хүмүүс.Баатар та нэрээ бодож үзээрэй энэ чинь нам,итгэл хүлээлгэсэн сонгогчдын чинь үг шүү.Сүүлийн үед хууль бус нь нүүрэн дээрээ бичээстэй барилгууд босож байх юм.Урд барьсанаа яажч чадахгүй байж ийм зүйлийг бүү хийлгээчэй .Танд энэ талаар миний бие анх тушаал авангуут чинь фото альбум хүртэл хийж гуйж байсан даа.Арайч иймэрхүү баймааргүй байна.энэ сайтаар надад хариу өгөх байх гэ жнайдаж байна хэрэв хариу ирэхгүй бол юахин чихэнд чинь хонх уяхаас гадна хэвлэл мэдээллээр шүүмжлэхээс өөр аргагүй
Odoo hurtel baishin barilguud barigdsaarl bna baigal orchnii yam yu hiij bna
archaagvi ardchilal pytin shig l bai l da