”Сумын залуус” төслийн шилдэгээр Тосонцэнгэлийн баг шалгарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Сумын залуус” төслийн шилдэг багаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  “Дөрвөн бэрх” баг шалгарч, гишүүн бүрийг зөөврийн компьютерээр, хоёрдугаар байранд Хөвсгөл аймгийн Тариалан сумын “4 бэрх” баг шалгарч сургалтын төлбөрийн тэтгэлэг буюу 500  мянган төгрөгөөр тус тус шагнав. Харин гуравдугаар байрт Хэнтий аймгийн Норовлин сумын” 4 бэрх” баг гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах бүтэн жилийн эрхийн бичгээр, тусгай байрт шалгарсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын” 4 бэрх” баг зургийн аппаратаар, Увс аймгийн Завхан сумын “4 бэрх  баг  боть номоор  тус тус шагнуулсан юм. Харин “Ажлын гараа” төсөлд хамрагдсан нийт “Гавшгай 15” залуусын шилдгээр  “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт ажилласан залуус тодорсон юм. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Энэ жил “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй залуусыг ажлын байраар хангасан бол ирэх жил энэ тоог 3 дахин буюу 10 000 болгон нэмэгдүүлэх зорилттой байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top