Монгол хамгийн урт ажлын цагтай орнуудын тоонд оров

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Финландын Эрүүл мэндийг хамгаалах хүрээлэн болон Лондон хотын их сургуулийн коллежийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа уртасгасан цагаар ажилладаг хүмүүс зүрх, судасны өвчнөөр өвдөх магадлал 80 хувиар илүү байдгийг харуулжээ.

Ажлын урт өдөр буюу найман цагаас илүү хугацаанд ажиллах нь зүрхний шигдээс өвчин юм уу цус харвалтад хүргэж магадгүйг эрдэмтэд олж мэдэв. Ажлын өдөр урт байх тусам зүрх, судасны өвчний дэгдэлт өндөр болдог аж. Энэ нь сэтгэл хямралын нөлөөллөөс болдгийг эмч нар өгүүлж байна.

Мөн эдгээрийг өдөөдөг өөр хүчин зүйлүүд бол муу хооллолт болон биеийн хөдөлгөөн хумигдмал байдал гэнэ. Түүнчлэн судалгаагаар урт хугацаанд үргэлжилдэг ажлын өдөр хожим нь ой ухаан балартах аюулд хүргэдэг болох нь тогтоогдов. Долоон хоногт 55 буюу түүнээс илүү цагаар ажилласан хүмүүсийн уураг тархины ажиллагаа мууддаг бөгөөд ой санамж нь доголдож эхэлдгийг эрдэмтэд олж мэджээ. Ингээд дэлхийн хамгийн урт ажлын цагтай 20 улсын жагсаалтанд манай Монгол улс орж байгааг жагсаалтаас хараарай.

Литва 39.7

Монгол 40.0

Финланд 40.3

Люксембург 40.5

Итали 40.5

Унгар 40.6

Эстони 40.8

Латви 40.8

Румын 41.0

Франц 41.1

Испани 41.3

Болгар 41.3

Мальта 41.4

Словени 41.8

Кипр 42.1

Польш 42.2

Португали 42.3

Чех 42.3

Австри 43.7

Грек 43.7

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анхаа(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

уг нь хууль нь 40 цаг боловч яг үнэндээ хувийн байгууллагууд 70 цаг байдаг нь үнэн биз дээ

1  |  0
amaraa(203.194.115.102) 2025 оны 03 сарын 13

ugaasaa 40 tsag ajilladag bsan biz dee ajliin 5 honogtoo 1 honogt 8 tsag geed

1  |  0
mm(103.26.194.135) 2025 оны 03 сарын 13

togooch hdg bi ogloo 9 30s shoniin 12 xvrtel ajildag odopt 14 tsag 30 minut ajildag gsn vg sarda barag l 1 uda amardag bi amralt bagta ajildag blhop bi 7honogt 101 tsag 30 minut ajildag doloo honogt 40 tsag ajilaj vzex ymsan

1  |  0
123(182.160.0.176) 2025 оны 03 сарын 13

Би бол 70 цаг ажилладаг.

1  |  0
Top