Маргааш тохиох “Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.
08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заана.
11:00 Их эзэн Чингисийн талбайн урд “Хонхтой цэцэрлэгт” байрлах нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа
11.30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа /Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд/
12.00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа/Их эзэн Чингис хааны талбайд/
12.20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа/Их эзэн Чингис хааны талбайд/
12.40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/
13.00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт /Соёлын төв өргөөнд/
17.00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа / Дуурь бүжгийн эрдмийн театрт /

Сэтгэгдэл ( 1 )
Сургуулиуд амарчихсан байхад хэнд хичээл заах гээд байна аа?