Хар тамхинаас болж манай улсад 14 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

 Манай улсад хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, хэрэглэгчдийн тоо ихэсч байгаа нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн хийсэн судалгаагаар 16 мянган хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байна гэсэн тоо гарчээ. Тэр дундаа нийт хүн амын 13-25 насны залуучууд энэ төрлийн бодис хэрэглэж байгаа аж. Түүнчлэн  нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэж үздэг. Манай улсад 1999 оноос  хойш 14 жилийн хугацаанд 10 хүн хар тамхи мансууруулах бодисоос гарч эдгэсэн бол 14 хүн нас барсан байна. “Жил ирэх тусам хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа дэмжихийг хүсч байна” хэмээн Хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалах нийгэмлэг”-ийн гишүүд хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top