ДОХ-ын 148 дахь тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Он гарсаар хэд хэдэн ДОХ-ын халдвар тээгч илрээд байна. Өнгөрсөн долоо хоногт мөн шинэ тохиолдол илэрч Монгол 148 ДОХ-той өвчтөнтэй боллоо. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албанд өнгөрсөн долооо хоногт 871 хүн хандаж, үйлчлүүлжээ. Эдгээр хүмүүсээс ХДХВ-ын нэг шинэ тохиолдол оношлогдож бүртгэгдсэн байна. Одоогоор хэдэн настай, ямар хүн болох нь тодорхойгүй байна. Энэ аюултай өвчнөөр өвчилсөн 148 хүний цаана хэдэн мянган халдвар тээж болзошгүй хүмүүс бий. Ингээд бодохоор хүн ам цөөхөн манай орны хувьд үндэсний аюулгүй байдал яригдах болоод байна. Сүүлийн жилүүдэд иргэд эмнэлэгт хандаж сайн дураар шинжилгээ өгөх нь ихэсч байгаа ч халдвар авах, тараах байдал улам өргөсч байгаа гэнэ. Тухайлбал, ДОХ-ын халдвар цус, эхээс урагт, бэлгийн замаар халдварладаг. Тэгвэл манайд бүртгэгдээд байгаа ДОХ бүгд бэлгийн замаар халдварласан байдаг аж. Иймд Дашрамд ХӨСҮТ-өөс ХДХВ/ДОХ-ын Үндэсний VI Чуулганыг ирэх сард зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top