Шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг урд хөршөөс авна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Уул уурхайн яамны харьяа Газрын тосны газар, Хятадын "Петро чайна" интернэйшнл компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Энэ нь шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа аж. Манай улс өнөөгийн байдлаар  сард арван мянган тонн  шатахууныг урьд хөршөөс авч байна.  Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ирэх сард дуусна. Энэ ажил дуусч  байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох гэнэ. Тиймээс манай улсын газрын тосны бүтээгдэхүүнийхээ  сарын хэрэглээний 40-50 хувийг урд хөршөөс  нийлүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-₮ПКЗ(202.131.247.202) 2013 оны 10 сарын 28

БАХАРХААД БАЙХААР Ч ТААТАЙ МЭДЭЭ БИШ БАЙНА ХАРААТ БАЙХДАА ТУЛЖ БАЙГАА БОЛ ХЯТАДААС ОРОСУУД НЬ ДЭЭР ДЭЭ

0  |  0
-₮ПКЗ(202.131.247.202) 2013 оны 10 сарын 28

БАХАРХААД БАЙХААР Ч ТААТАЙ МЭДЭЭ БИШ БАЙНА ХАРААТ БАЙХДАА ТУЛЖ БАЙГАА БОЛ ХЯТАДААС ОРОСУУД НЬ ДЭЭР ДЭЭ

0  |  0
Top