Шатсан мөнгөний гуравны хоёр нь байгаа тохиолдолд арилжааны банкууд сольж өгдөг журамтай. Их хэмжээний мөнгийг бол Монгол банк сольдог юм. "Нарантуул" олон улсын худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сард гал гарсан билээ. Энэ үеэр шатсан байдалтай олдсон бэлэн мөнгө болон ам.долларыг Монголбанкинд шинжээч томилж хүргүүлээд байсан юм. Энэ ажлын үр дүнд Монголбанк 42 сая төгрөгийг бэлнээр сольж өгчээ. Хэргийн газрын үзлэгээр хураасан 40 мянган ам.долларын асуудлыг УМБГ-аас АНУ-ын зохих газарт хүргүүлсэн аж. Одоогоор эцсийн хариу нь ирээгүй байгаа гэнэ. Худалдааны төв дотор байрлаж байсан хоёр бэлэн мөнгөний машинд байсан мөнгөний 21 сая төгрөгийг Монголбанкнаас тухайн банкинд сольж өгөхөөр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )