ӨАБНУ-ын дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн  Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийхээр болжээ.

  Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд дипломат харилцаа тогтоожээ.  Энэхүү айлчлал тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм. Айлчлалын хүрээнд Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч К.Мотланте Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Их дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dambiin nabo(203.91.119.100) 2013 оны 10 сарын 29

ydargaatai yum boon tugjrel uusgeed tsagdaa naraa orowdchihloo\

0  |  0
Top