ГССҮТ-ийн эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “Бидний өргөдөл энэ сарын 30-ыг хүртэл хүчинтэй бөгөөд энэ хугацаанд томилгоог цуцлахгүй бол хөдөлмөрийн гэрээгээ цуцална гэсэн юм.
Шинээр томилогдсон Ц.Энхбаярыг ГССҮТ-ийн даргаар томилогдсоноосоо хойш дөрвөн ч дэд захирлыг ажлаас нь халсан бөгөөд үүнээс үүдэж эмнэлгийн үйл ажиллагаанд бэрхшээлтэй асуудлууд гарч ирсээр байгаа.
Эмч нарын үзэж байгаагаар тус эмнэлгийн цаашдын бодлогыг хийх нь тодорхойгүй, удирдах ажлын туршлагагүй хүн ирсэн. Тиймээс цаг нартай уралдаж, хүний амь насыг аврахын төлөө ажилладаг бидэнд шийдвэр гаргах түвшний чадварлаг удирдлагуудыг халж байгаа нь хэвийн ажиллахад саад болж байна” гэв. Одоогоор тус төвийн нийт 91 эмч халагдах өргөдлөө өгсөн байгаа бөгөөд тэдний 48-ыг нь эмнэлгийн зүгээс халах боломжгүй гэсэн хэдий ч өргөдлөө буцаан авах эмч байхгүй гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 13 )
dargaar uhsenee hiih geed baigaam be,ene dargaa butsaaj avaach ,emch nar heregtei baihad
Yamar ch uchirtai blaa gesen naana chini gemtej bertsen humuus hohirood bn shde. Ene shine darga ni hunii ami nasyg bodood ch boltugai ogtsrood o”gchihoochdee, anhnaasaa ajlyn garaa chini utgagui bolood nurchihsan yum bishuu
ED NAR YAGAAD ENGEED BN BUSAD GAZAR DARGA IRJ YAVJ L B.DAG NEG UCHIR BN