Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн "SINOPEC" корпорацитай хамтран Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү үйлдвэр нь дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой аж. Шатах хийн үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдөөд байна. Ийм хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилд 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах гэнэ.
Холбогдох албаныхны мэдээлснээр уг үйлдвэр ашиглалтад орсноор 20 мянга орчим хүн ажлын байр бий болох аж. Боловсруулсан хүрэн нүүрс байгальд ээлтэй байдаг байна. Уг үйлдвэр ажиллаж эхэлснээр манай улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхээс гадна химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавих ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )