Таксины жолоочийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд шилжих шөнө таксины жолооч залуу үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан талаарх мэдээлэл гараад байсан. Тэгвэл талийгаачийг хөнөөсөн сэжигтнийг долоо хоногийн турш отолт хийж байгаад баривчилжээ. Сэжигтэн Б гэгч нь өмнө нь бас гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн аж. Тэрбээр таксины жолоочийг хэд хэдэн удаа хутгалж хөнөөснийхөө дараа цогцсыг нь машинаар нь дайрч орхисон байжээ. Хэргийг  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэд шөнө оройн цагаар явахдаа болгоомжтой явж, хүнээ харж суулгаж байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top