Австрид хулгай гэх үү, дээрэм гэх үү эвгүй нэг хэрэг гарсан тухай цагдаа нар хэвлэлд мэдээлж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажилдаа оржээ. Хэргийн хохирогч фермийн эзний мэдээлж буйгаар даваа гарагийн өглөө малын тэжээлд бэлтгээд байсан хадлангаа алдсан байна.
Гэхдээ тэрбээр фермээсээ зайтай амьдардаг учир яг хэдийд хулгайн эсвэл дээрмийн хэрэг гарсныг мэдэхгүй байгаа аж. Тус орон нутгийн цагдаад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд хадлан алдагдсан тохиолдол 2-3 удаа бүртгэгдсэн гэнэ.
Хэрэг явдал нийслэл Вена хотоос 200 км-ийн зайд орших Лебенфелс хэмээх тосгоны ойролцоохь фермд болжээ. Фермийн эзний мэдээлж буйгаар алдсан хадлангаа бэлтгэх гэж 3000 еврогийн зардал гаргажээ
Сэтгэгдэл ( 0 )