Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг улс төрд орж ирлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

МАН-ын Их хуралд төлөөлөгчдийн дунд Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сууж байгаа нь содон харагдаж байна. Тэрбээр Завхан аймгаас энэ хуралд төлөөлөгчөөр сонгогджээ. Гэсэн ч бусадтай адил хурлын танхимд үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэхээс чимээгүй суухыг илүүд үзсэн бололтой. Түүнийг ингэж намын Их хуралд сууж байгаа нь ирэх сонгуульд өрсөлдөх гэж байгаатай нь холбоотой гэж эх сурвалж мэдээлсэн юм. Нэгэн үе уран хүчтэй сонирхолтой барилдаанаар наадамчин олноо баясгаж явсан хамгийн царайлаг бөх гэгддэг гарьд маань Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөгөөд уугуул нутгаасаа УИХ-д нэр дэвшихээр зэхэж эхэлсэнээр сураг тасраад байсан эрхэм гэнэт улс төрд орж иржээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.115.162) 2013 оны 10 сарын 29

Setgel baival zutgel baidag gedeg shuu.yagaad bolohgui gej...

0  |  0
eooo(202.55.191.35) 2013 оны 10 сарын 29

ed naraar l MGL uls dutaj gene. Jildee heden nom unshdag bol?

0  |  0
Uyue(76.218.69.21) 2013 оны 10 сарын 29

Man aas bol garahgui shuu,uye ongorooson nam bishuu

0  |  0
Top