Нийслэлийн Цагдаагийн газар орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. “Итгэл сэтгэл” гэх уг арга хэмжээний хүрээнд НЦГ бүртгэлтэй 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулах аж. Нийслэлийн хэмжээнд орон гэргүй иргэд траншей, орц, дулааны цооног, гудамж талбайгаар өдөр хоногийг өнгөрөөж амьдардаг.Энэ удаа тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бичиг баримтжуулах, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулах юм байна. Тэднийг хурууны хээгээр нь бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх аж. Ингэснээр орон гэргүй иргэд гадны нөлөөллөөр амь насаа алдах, эрүүл мэнд нь хохирох зэрэг сөрөг үр дагаврын үед нэгдсэн сангаас мэдээлэл авах боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )