Франц эмэгтэй нялх хүүхдээ машиныхаа багажинд удаан хугацаагаар хадгалж байсан нь илэрсэн байна. Францын баруун өмнөд нутагт нэгэн эмэгтэй машинаа засуулахаар засварын газарт очтол ачааны хэсгээс нь сонин чимээ гараад байхаар засварчид нээж үзтэл ой хагастай юм уу, сайндаа л хоёр настай, эцэж турсан, нүцгэн охин гарсан байна. Засварчны хэлснээр бол тэд цагдаагийнхныг дуудаад байхад хүүхдийн эх огт айж балмагдсан янзгүй, тайвнаар тамхи татаад хуулийнхныг хүлээж байжээ.
Эмч нар хүүхдийг үзээд ямар нэгэн хүчирхийллийн ул мөр алга, харин олон өдөр хоол идээгүй болотой хоолны дутагдлаас болж их турсан байна гэжээ. ДНК-гийн шинжилгээгээр тэр эмэгтэй, нөхөр хоёр нь хүүхдийн эцэг эх мөн болохыг баталжээ. Гурван хүүхдийн эх эмэгтэй хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн нөхрөөсөө нууж, машиныхаа багажинд хадгалж байсан аж. Португалиас ирсэн, эрхэлсэн ажилгүй эхнэр нөхөр хоёрыг эрүүгийн хэрэгт татан шагаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Нөхөр нь хүүхдээ яагаад мэддэггүй юм бэ. Аягүй бол зарах гэж байсан даа
ene eh hun monuu ter chine nylh amitan shuu dee oorsdiig ni hool undgui balgaval 1 ch honohgui shd hun hunee hairlana gedeg bha bolijeeeeeee aaaa yaayaaa haramsaltai ym daaaaaaaaaaa