Барилгын үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Барилгын салбарын удирдах ажилтнууд барилгын салбарын унэ бүрдэлт, төсөвт өртгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ерөнхий сайд барилгынхныг барилгаа ашиглалтад оруулж чадахгүй олон жил дамнаж үргүй зардал гаргадаг гэж төсвийн хэлэлцүүлгийн үеэр шүүмжилсэн. Харин барилгынхан "Ихэнх компаниуд тендер авахын тулд хамгийн бага өртгийн санал ирүүлдгээс болж барилга ашиглалтад орохгуй уддаг" гэсэн тайлбар өгч   байлаа. Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Гантулга "Барилгын гол материал болох арматурын төмөр, цементийн үнийг тогтвортой байлгавал үнэ савлах нь бага байх боломжтой. Энэ хоёр материал барилгын 60 гаруй хувийг эзэлдэг" гэсэн юм. Тансаг зэрэглэлийн орд харш л биш бол ихэнх барилгын нэг метр квдратын үнэ сая нэг зуун мянган төгргийн үнэтэй байх  боломжтой ажээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядарсан монгол(103.26.194.5) 2013 оны 10 сарын 30

СААЛЬ аа бэлдэхээр САВАА бэлд гэж монгол хүн монгол иргэнд зориулагдаагүй солонгос хятад бусад улсынханд зориулагдсан барилгалжилт болоод байна ТӨРИЙН түшээ гэх эрхэмүүдээ та нар ЯДУУ ард иргэд чинь авч чадахгүйг та нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа

0  |  0
зочин(103.23.51.3) 2013 оны 10 сарын 30

Барилгын үнийг хамгийн их хөөрөгддөг юмны нэг бол өмнө нь захиалга авах, Энэ өмнө нь захиалга авдаг асуудлыг хуулиар хоригловол таарна. Хүмүүс мөнгөө өгөөд л байх юм. Ямар юм босохыг нь мэдээгүй байж л мөнгөө өгдөгөөс болж, бариагүй барилгын үнэ нэмэгдээд байна

0  |  0
мөрөөдөж хульхдуулж байгаа монгол(103.26.194.45) 2013 оны 10 сарын 30

НЭГ л их тоо ярьсан төрийн хүмүүс тэр өндөр үнэтэй сууцанд орж дийлэхгүй байна

0  |  0
мөрөөдөж хульхдуулж байгаа монгол(103.26.194.69) 2013 оны 10 сарын 30

НЭГ л их тоо ярьсан төрийн хүмүүс тэр өндөр үнэтэй сууцанд орж дийлэхгүй байна

0  |  0
????(182.160.33.218) 2013 оны 10 сарын 30

Tegeed hiiged uildleeree haruul l daa!! Neg l yarisan humuus bhiin!!

0  |  0
Top