Хоолны хаягдлаар хооллож, гудманд хоног төөрүүлж амьдарсан эр үрээд барахгүй хөрөнгөө эмнэлэгт гэрээслэн үлдээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Италийн иргэн, гэр оронгүй тэнүүчлэн амьдардаг байсан Гуидо Риччи 77 насандаа Беллуно хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Зоогийн газрын хаягдлаар хооллож, таарсан газартаа хоног төөрүүлдэг байсан тэрбээр үнэндээ бол насаараа идээд ч барахгүй их хөрөнгөтэй хүн байсан нь гэрээслэлээс нь илт болжээ.

Гуидо банкиндаа 10 сая евротой, Венеци хотод эртний байшинтай, мөн Мексик улсын хоёр хотод үл хөдлөх хөрөнгөтэй нэгэн байжээ. Зөвхөн үл хөдлөх хөрөнгө нь 10 гаруй сая еврогийн үнэтэй. Тэрбээр энэ бүх хөрөнгөө өөрийг нь асарч тойлж байсан эмнэлэгт өвлүүлэн өгөхөө гэрээслэлдээ бичсэн байжээ. Түүнд өв залгамжлагч байхгүй учраас ийм шийдвэр гаргасан гэдгээ ч дурдсан аж.

Талийгаач их хэмжээний хөрөнгөтэй байсныг түүнийг эмчилж байсан эмнэлгийн ерөнхий эмч мэдэж байсан бөгөөд өдгөө хоригдож байгаа гэнэ. Учир нь Гуидо Риччийн хөрөнгийг албан ёсоор өвлөж авах эрхтэй гэсэн гурван хүн гарч ирсэн бөгөөд эмчийг өвчтэй хүнийг дарамтлан гэрээслэл бичүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baku(202.179.20.236) 2025 оны 03 сарын 13

tgd hen shuuhed gomdol gargasan bolj taarah uu teriigl medchihmeerl bna da

1  |  0
Dog(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Tegeed hoolnii haygdal tsohij yavdag,mon uujuuhan dotortoi er baijee.

1  |  0
kk(180.235.184.188) 2025 оны 03 сарын 13

sonin yum bna

1  |  0
negen(49.0.148.249) 2025 оны 03 сарын 13

hachin l yum jusinii duugaar nohoi muur ailgaad ch geh shig sonin yum olon garah nee

1  |  0
Top