Оюутны тэтгэлгийг ирэх сард олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Оюутнуудын тэтгэлгийг ирэх сард олгохоор болжээ. Тодруулбал, энэ жил их, дээд сургуульд шинээр элссэн  оюутнуудын нэр, регистрийн дугаарыг тулгах ажил үргэлжилж байна. Энэ ажлыг Боловсролын үнэлгээний төвийнхөн хариуцаж байгаа гэнэ. Энэ нь тэтгэлэгт хамрагдах оюутнуудын нэрийг сургалтын төрийн санд хүргүүлэх болсонтой холбоотой бөгөөд одоогоор оюутнууд тэтгэлгээ аваагүй байна. Оюутнуудын 9, 10, 11, 12 дугаар сарын урамшууллын болон үндсэн тэтгэлгийг ирэх сарын 20-ноос оюутнуудын картад шилжүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top