“Чоно” группын эзэн Т.Энхболдсодон суллагдаж, БНСУ-ыг зорьжээ гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл албаны эх сурвалж үүнийг үгүйсгэсэн мэдээллийг өгч байна. Авлигатай тэмцэх газраас түүнийг баривчлан, Төв аймгийн Цагдан хорих ангид саатуулан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.
Т.Энхболдсодон нь Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө жагссан юм. Түүнийг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр сэжиглэн, хорьж шалгаж байгаа нь бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа явдлыг нэгээр нэмэгдүүлсний сацуу түүний бизнесийн эрх ашгийн асуудал хууль зөрчсөн, мөн улстөртэй ямар нэг хэмжээгээр холбогджээ гэх хандлагыг лавшруулахад хүргээд байгаа. Түүнчлэн бизнес нь өнгөрсөн хугацаанд ихэд цэцэглэн хөгжсөний цаана МАН-ын “Хотын бүлэглэл”-ийн дэм ихээр байсан гэх мэдээлэл байдаг. Харин өдгөө Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь Н.Энхбаяртай хамтран босгосон “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж буй юм.
Сэтгэгдэл ( 2 )
солонгос гар энэ байшинг бариулсаншдээтэ р солонгос нуташруугаа баригдаад явсан тэр хойгуур нь мань хүн хөрөнгийг нь эд бад хийсэн дээ тэр л асуудал байх даа
Ямар тэнэг юм бэ. тийм сайхан байшин босгосон бол болоо биш үү. Тэр хоёр биш ч хэн нэг нь газрыг нь авч байшин барих л байсан. Шавар тагз шиг юм боссон бол яана. Харин ч гоё байшин барьжээ. Но-гүй улс төрч, бизнэсмэн гэж байдаг юм уу. Илтэд луйвар хулгай хийхгүй л бол болоо ш дээ.