Туркийн Истанбул хотноо өчигдөр /Х.29/ Европыг Азитай холбосон далай доогуурх галт тэрэгний хонгилыг нээжээ. “Мармарай тунел” гэж нэрлэсэн галт тэрэгний хонгил нь Хар тэнгисийг Мармарайн тэнгистэй холбосон Босфорын хоолой доогуур явж, Азийг Европтой холбосон байна. Галт тэрэгний тунелийн нийт урт нь 13.6 км бөгөөд далай доогуурх хэсэг нь 1.4 км аж. Түүнчлэн энэ тунел 55 гаруй метрийн гүнд байрлажээ. Уг түнел нь 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөнд ч тэсвэртэй аж. Өдөрт энэ тунелийн галт тэргээр 1.5 сая зорчигч үйлчлүүлэх бөгөөд цаашид энэ нь Баруун Европыг Хятадтай холбох галт тэрэгний шинэ чиглэлийн нэг хэсэг болно гэдэгт найдаж байгаа юм байна. Европыг Азитай холбох галт тэрэгний тунелийн бүтээн байгуулалтын ажил 2005 онд эхэлж, дөрвөн жилийн хугацаанд бүрэн дуусахаар төлөвлөж байсан ч архиологийн чухал олдворын улмаас хэсэг хугацаанд саатаж, өдгөө ашиглалтанд оржээ
Сэтгэгдэл ( 0 )