Гарын хэлбэрээр зан араншинг тодорхойлж болдог

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Эмэгтэй хүний гар ямар ажил мэргэжилтэй, хэдэн настай гээд аж байдлыг нь хэлээд өгдөг. Эрчүүд бүсгүй хүнд дурлахда гар руу нь харахаа хэзээ ч мартдаггүй байна. Харин гарных нь хэлбэрээр зан ариншинг нь тодорхойлж болдгийг та мэдэх үү?

Урт бүдүүн хуруу, том алга:
Тамирчин шинжтэй, хөдөлгөөнтэй хүмүүсийн алга ийм байдаг. Амьдралд олдсон боломж бүрийг алдахгүйн төлөө маш их хичээдэг. Байгаа орчноосоо баяр баясгаланг амархан олдог учраас ийм гартай хүмүүсийн стресс ихэвчлэн бага. Байгалийн шинж нь гал.

Богино бүдүүн хуруу, том алга:
Их нээлттэй, илэн далангүй. Жижиг сажиг зүйлээр оролддоггүй, нэг мөсөн том тоглоомонд л оролцдог. Тайзан дээр байхдаа маш өөртөө итгэлтэй байдаг. Бусдыг байлдан дагуулахдаа гарамгай. Байгалийн шинж нь газар.

Бүдүүн урт хуруу, жижиг алга:
Чи бусдаас маш өөр бөгөөд, үүндээ ч их дуртай байдаг. Бусад хүн чиний талаар хов жив ярьж байсан ч чи тоодоггүй. Өөрөө өөртөө л таалагдаж өдөр хоногийн өнгөрүүлэх дуртай. Өөрийгөө ямар ч үед маш үзэсгэлэнтэй харагддаг гэдгээ мэддэг. Байгалийн шинж нь цэцэг.

Бүдүүн богино хуруу, жижиг алга:
Чи маш гүн сэтгэгч. Бодит байдлаас тасарч, бодолдоо төөрөх нь бараг л чиний зуршил бөгөөд чамд урам зоригийг гаднаас хайх шаардлага гардаггүй. Учир нь чи өөртөө хангалттай урам зориг өгч чаддаг. Байгалийн шинж нь үүл.

Урт нарийхан хуруу, том алга:
Амьдралын ухаантай, өдөр бүрээсээ аз жаргалыг олж чаддаг. Жинхэнэ найзыг хайж байгаа хүнд чи л хамгийн сайн тохирно. Маш нөхөрсөг, өөдрөг, юу ч тохиолдсон нүүр дүүрэн инээгээд л явж байдаг хүн бол чи. Байгалийн шинж нь мод.

Нарийхан богино хуруу, том алга:
Чи өөрийнхөө амьдралын зорилго юу болохыг аль хэдийнэ тодорхойлчихсон. Замдаа таарсан ямар нэг саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаа үргэлж мэддэг. Зориг хэрэгтэй үедээ хүмүүс чамд хамгийн түрүүнд ханддаг. Байгалийн шинж нь өвс.

Нарийхан урт хуруу, жижиг алга:
Хэрэв чамайг нэгээс дээш удаа төгөлдөр хуур тоглохоор хуруутай гэж хэлж байсан бол битгий гайхаарай. Хуруунууд чинь чиний урлаг уран зохиолын мэдрэмж, тансаг сайхныг хүртэх хувь заяаг илэрхийлнэ. Чи хааяа ичимхий болчихдог ч, хамгийн дотны найзуудтайгаа нээлттэй ярилцах дуртай. Байгалийн шинж нь агаар.

Нарийн богино хуруунууд, жижиг алга:
Гүн бодолд бараг л автдаггүй хүн гэж чамайг л хэлнэ. Учир нь чи амьдралд хэзээд инээх баясах шалтгаан байдаг гэдэгт итгэдэг. Чи бусдын сэтгэлийг сэргээхдээ сайн. Мөн өөрт нь хэцүү зүйл тохиолдсон үед түших мөрөө чамаас л эрдэг. Байгалийн шинж нь ус.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solior(175.204.70.160) 2025 оны 03 сарын 13

Bitgii amandaa orsnooo shaaj bai

1  |  0
Top