Уржигдар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5а байранд амьдрах 47 настай, эрэгтэй Д нь согтуурсан үедээ гурван давхар байрны буюу гэрийнхээ тагтаар буух гэж байгаад унаж нас баржээ. Энэ золгүй хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн энэ сарын 28-нд Сонгинохайран дүүрэгт 40 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхээ тооноор орох гэж байгаад хоолойгоо боомилж нас барсан хэрэг гарчээ. Энэ мэт согтуу иргэд өөрийгөө хохироох болоод бусдыг гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол буурахгүй байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас хараа хяналтаа сайжруулахыг иргэддээ анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 3 )
arhi uuhaa bolichihvol yasan yum be?
arhi uuhaa bolichihvol yasan yum be?
Ard irged mini arhinaas hol bai