Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байгаа. Уг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэх юм байна. Хөрөнгө оруулалтийн нийт хэмжээ 320 сая ам.доллар бөгөөд эхний үе шат 2017 онд дуусах ажээ. 2014 оны төсвийн төсөлд аймгуудын төвийг хөгжүүлэхээр 100 сая төгрөг төсөвлөгдсөн, зээл нь өрийн дарамт учруулахгүй Улаанбаатар хот өөрөө хариуцах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЯГ Х€ГЖVVЛЭЖ ХАРАГДААЧ .Х€ГЖИЛ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ Ч МЭДЭХГVЙ ИДЭЖ УХААС €€Р ЮМ МЭДЭХГVЙ ЛУЙВАРЧИД ДVVРЭН БНА