Фэйсбүүкт өсвөр насныхны сонирхолыг татах зүйл байдаггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Дэлхийн хамгийн аварга нийгмийн сүлжээ болох Фэйсбүүк сайт өсвөр насны хэрэглэгчдээ алдаж буйгаа хүлээн зөвшөөрлөө. Сүүлийн хагас жилийн байдлаар Фэйсбүүк хэрэглэгчдийн дотор өсвөр насныхан эрс багасч байгаа гэнэ. Учир нь тус компани хүүхдүүдэд зориулсан агуулга цөөн нийтэлж байгаа нь үүнд нөлөөлсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Харин хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар 10-аас дээш насны хүүхдүүд Фэйсбүүкт сонирхол татам зүйл бараг байдаггүй гэж хариулжээ. Мөн тус компанийн борлуулалт 2 тэрбумаас давж, нэг жилд 60 гаруй хувиар өсчээ. Интернэтээр явуулж байгаа гар утасны сурталчилгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. Өчигдөр явуулсан арилжаанаас хархад тус компанийн хувьцаа 15 хувиар өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top