Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалт

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

"Форбес" сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтыг энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлжээ. Өнгөрсөн жил Барак Обама тэргүүлж байсан юм.  В.Путиний хувьд рейтинг нь Сирийн хямралыг намжаахад томоохон гавьяа байгуулсан хэмээн Нобелийн энхтайвны шагналд хүртэл нэр дэвшээд авсан билээ. Харин  жагсаалтын гуравдугаарт Хятадын шинэ удирдагч Си Жинпинь, дөрөвдүгээрт Ромын шинэ пап Францис бичигджээ. Цааш Германы Канцлер Ангела Меркель, дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс, АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Бен Бернанке, Саудын Аравийн эмир Абдулла бин Абдул Азиз аль Сауд, Европын төвбанкны ерөнхийлөгч Марио Драги, 2.1 сая хүнийг ажлын байраар хангадаг дэлхийн хамгийн том ажил олгогч хувийн компани "Wal-Mart"-ын гүйцэтгэх захирал Майкл Дюк нар эх аравт жагсчээ.  Германы Канцлерын хувьд энэхүү жагсаалтын эхний 20-д багтсан хоёрхон эмэгтэй нэг бөгөөд нөгөөх нь Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф юм. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон 11 дүгээрт, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 18 дугаарт бичигдсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян эхний 20-д багтаж 14 дүгээрт эрэмблэгдсэн ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top