Автобусны 200 зогсоолыг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Автобусны зогсоолыг шинэчлэхээр болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн газар, Худалдаа хөгжлийн банк, Захирагчийн ажлын алба, Авто замын газар хамтран автобусны зогсоолыг тохижуулах дөрвөн талт гэрээ байгуулжээ. Хотын төвийн 20 зогсоолд урсдаг дэлгэц, чиглэлийн маршрутыг харуулсан шилэн самбар байрлуулсан байна. Гэрээний дагуу 200 автобусны зогсоолыг шинэчлэх бөгөөд хотын захын дүүргүүдэд зарим нэг  ажил хийгдэхгүй гэнэ. Гар хорооллын зогсоолд хяналт байдаггүй учир ийм зогсоол хийхэд хүндрэлтэй гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
EXLEED(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

TSETSRLEG BARIX NI EXLEED ARDAD XEREGTEI BAINA.NAANAASAA MONGO IDEX NI TA NART XEREGTEI BAIX L DAA SORRY

1  |  0
Top