БНХАУ-ын "China Construction Bank Corp" Бразил улсын "Banco Industrial e Comercial" (BICBANCO)-ыг өөртөө нэгтгэхээр гэрээ хэлцэл хийж эхэлжээ. Хэрэв Бразилийн банкийг Хятадууд өөртөө нэгтгэж чадвал Латин Америкийн байгалийн баялгийг олборлодог, худалдан авалт хийдэг Хятадын компаниудад санхүүгийн таатай нөхцөл бүрдэх аж. Тус бүс нутагт хөрөнгө оруулалтаараа хоёрдугаарт бичигддэг БНХАУ-ын төрийн өмчит банкууд жижиг дунд банкуудыг нь ихээр нэгтгэх болсон юм. Бразилийн "Banco Industrial e Comercial"-ын хувьд зах зээлийн үнэлгээ нь 1,7 тэрбум бразилийн реал буюу 778 сая ам.доллартай тэнцэх ажээ. Хэрэв Хятадууд энэ банкийг нэгтгэж чадвал сүүлийн үед хийсэн хамгийн том наймааны хоёрдугаарт бичигдэх гэнэ. Өмнө нь Өмнөд Африкийн "Standard Bank"-ны 20 хувийг БНХАУ-ын төрийн өмчит "Industrial and Commercial Bank of China" 2007 онд 5,6 тэрбум ам.доллараар худалдан авч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )