Кимчи үйлдвэрлэдэг хоёр компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 компанид бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтын явцад 73 бүтээгдэхүүнээс дээж авч  шинжилгээ хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй гэнэ. Харин чанарын шаардлага хангахгүй кимчи үйлдвэрлэж байсан “Баясгалант болор”, “Эрхэм сан” зэрэг хоёр компанийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top