Нэрт нэвтрүүлэгч бүсгүйн нөхөр түүнийг 7 жилийн турш зодож , дарамталж байсан ажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Солонгосын MBC телевизийн нүүр царай болсон хөтлөгч Ким Жү Ха гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгсөн төдийгүй нөхрөө өөртөө болон 2 хүүхдэдээ 100 метр зайд ойртуулахгүй байх хүсэлтийг Сөүл хотын цагдаагийн газарт гаргалаа.

Нэг жилийн өмнө телевизийн өглөөний нэвтрүүлэгт нөхрийн хамт оролцож , түүний нөхөр ямар сайн халамжтай хань, халамжтай аав болох тухай ярьж байсан хөтлөгч бүсгүй , сүүлийн 7 жилийн турш хүү, охин 2-ын хамт өдөр бүр нөхөртөө зодуулж байсан гэж нээлттэй хэлсэн бөгөөд энэ бүхнийг тэвчиж байсандаа харамсаж , олны өмнө худлаа хэлэхийг хүсээгүй тул гэрлэлтээ цуцлуулж байна гэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өдөр бүр автаж байсан ч ажлаа хийн олны өмнө мэдээ уншиж байсан хөтлөгч Ким Жү Ха , 2004 оны 10 сард гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагад ажилладаг Кимтэй гэр бүл болсон бол одоогоор MBC телевизийн эдийн засгийн мэдээ хөтөлбөрийг хөтөлж байгаа юм байна.

WWW.MGLRADIO.COM

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ADASf (85.182.36.216)  2025 оны 03 сарын 13

ZOV SHIIDVER GARGAJ: ERTHEN SALAH HEREGTEI BJ

1  |  0
zchn (72.193.249.99)  2025 оны 03 сарын 13

tegeed yagaad neg jiliin umnu halamjtai ene ter gej hudlaa zarlasan ym bolo. unemshmeergui ymaa zoduuldag bsan bol yaj ajildaa irdeg bsan ym bolo.

1  |  0
zochin (202.179.11.34)  2025 оны 03 сарын 13

ingej olnoos nuuj amidardag busguichuul olon baigaa sh de. etsest ni uuruu l hohirno. erthen salsan ni deeree

1  |  0
zochin (202.179.11.34)  2025 оны 03 сарын 13

ingej olnoos nuuj amidardag busguichuul olon baigaa sh de. etsest ni uuruu l hohirno. erthen salsan ni deeree

1  |  0
Тэнэг мэдээ (202.179.20.208)  2025 оны 03 сарын 13

Энэний зодуулнуу алуулнуу манийуст ямар хамаа байна аа Танайх жаахан юмаа олж бичээч. эсвэл тэр солонгос руугаа зайлаач

1  |  0
Top