Өнөө орой С.Нарангийн тоглолттой

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Дуучин С.Нарангийн хоёр дахь бие даасан тоглолт өнөөдөр болно. Тэрээр дөрвөн жилийн өмнө “My voice” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ.  Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр Соёлын төв өргөөнд 19.00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “My voice-II” бие даасан тоглолтоо хийх юм. Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж.  

  Сонирхуулахад тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгийн үнэтэй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.194.114.151) 2025 оны 03 сарын 13

shal t1 avgai

1  |  0
kkkk(112.72.13.66) 2025 оны 03 сарын 13

xun irex u? minii medexiin hit bolson duug n medexgui yum bn

1  |  0
Top