Сирийн ерөнхийлөгч энэ долоо хоногийн мягмар гаригт шоронд хоригдож байгаа бүх ялтнуудад хамаарах өршөөлийн хууль баталжээ. Энэ нь цус урсгасан иргэний дайныг зогсоохын тулд босогчдын удирдагчидтай уулзаж, буулт хийх боломжийг нээсэн үйл явдал болсон юм. Мөн энэ сарын 29-нөөс өмнө ял эдэлж байсан улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх юм байна. Гэхдээ энэ төлөвлөгөөнийхөө талаар Сирийн Засгийн Газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба хоригдлуудыг үнэхээр сулласан эсэх нь тодорхойгүй байна. Башар Ассад төв хэвлэлээр өгсөн ярилцлагадаа өөрийнх нь дэглэмийг унагахаар зүтгэсэн хоёр жилийн дайнд 100 гаруй мянган хүн амь үрэгдсэн талаар дурдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )