Барилгын үйл ажиллагааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Сүхбаатар дүүргийн I хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд байрлах Олимпийн гудамжны есдүгээр байрны барилгад цууралт гарсан нөхцөл байдлын талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Энэ байрны урд “Эм Си Эс” компанийн барилга баригдаж байгаа билээ. Байрны оршин суугчид барилгын үйл ажиллагаа явуулахгүй гэж эхэлснээс хойш тэмцээд дийлэхгүй байгаа юм.  Харин “Эм Си Эс”-ийн зүгээс өмнө нь ийм ан цав гарсан байсан хэмээн мэдэгдээд байгаа билээ.     Тэгвэл Мэргэжлийн хяналтын газраас "Эм Си Эс" компанийн барилгын үйл ажиллагааг зогсоож, лацадсан байна. Хэрвээ дахиж үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу дараагийн арга хэмжээ авна гэдгээ ч мөн албан ёсоор мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amjih uu(202.70.44.146) 2025 оны 03 сарын 13

haaj, zogsooj chadah uu deeguuree ugch avaltsaad bolgochih bhoo, hudlaa ingej haalaa barilaa gej shaaj bgaachee

1  |  0
Mcs(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Ene company deeremchin bolson bna lee

1  |  0
Top