Жишиг Политехник коллеж 2015 онд үүдээ нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Монгол Солонгосын политехник коллежийг өргөтгөж чадавхийг бэхжүүлэх төслийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр болсон юм.  Тус коллежид 1723 оюутан суралцаж байгаа аж. Одоо шавыг нь тавьж буй энэ өргөтгөл нь сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, суралцагчдын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулагдсан. Үүний дагуу мэргэжлийн зургаан лабортори байгуулах юм байна. Интерьер загвар дизайн, мэдээлэл харилцаа холбоо, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, автомашин, хувцас загварын гэсэн лабораториуд байгуулагдах аж. Мөн арьс ширэн эдлэл, гэр ахуйн цахилгаан бараа, нарны зайн үйлдвэрлэлийн чиглэлээр шинээр ангиуд нээхээр төлөвлөжээ.  Тус барилга нь 2015 онд ашиглалтад орох бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр  Солонгосын компани ажиллаж байгаа юм байна. Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх нь тус сургуулийн зорилго аж. Тус сургууль сүлжмэлийн лабораторитой болж өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top