Дэлхийн хамгийн эртний чулуужсан яс Хятадаас олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Хятадын судлаачид манай Дэлхийн хамгийн эртний мичний араг ясыг олж илрүүлсэн тухайгаа зарлалаа. Хятад улсаас олдсон мичинцэр маягийн амьтны яс одоогоос 55 сая жилийн тэртээ Ази тивд анх мич үүссэн болохыг баталж байгаа тухай шинжлэх ухааны нэр хүндтэй Нэйчур сэтгүүлд бичжээ. Арчибекус Ахиллес гэдэг энэхүү балар цагийн мичинцэр бол томоохон хулганын хэртэй биетэй байжээ. Уг амьтан нь бяцхан нүдтэй, сармагчингийнх шиг атгадаг хуруунууд бүхий хөлтэй байжээ. Одоо эрдэмтэд уг бич хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг судлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top