Баялгаа үр ашиггүй зарж, сэхэж чадахгүй болтлоо ядуурсан эмгэнэлт замналыг Африкийн олон улс орон туулсан, туулсаар л байгаа юм. Хамгийн ойрын жишээ бол Нигерчүүд. Тэд газрын доорх баялгаа аль эрт хувааж идээд зараад дуусах тийшээгээ хандсан. Өнөөдөр тэд адгийн улс гэгдэж очих газаргүй оочих аягагүй болсон байна. Яндаж баршгүй далай шиг яасан их баялаг вэ хэмээн Нигерийн ард түмэн шуугилдаж байсан үе саяхан мэт. Яг л манайхан шиг баялгаа “барж идэхгүй нь” гэж сайрхаж гайхуулж байсан юм. 1960- аад оны дундуур эрх баригчид нь 30 жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлжээ. Хөтөлбөрөө хэрэгжүүлснийхээ дараа үндэсний орлогоо наад зах нь 4-6 дахин нэмэгдүүлж, өлсгөлөн ядуурлаас нэгмөсөн гарна гэж хөөрцөглөсөн гэдэг юм. Нигерийн нефть, хөнгөн цагаан, хар тугалга, газрын тос руу тухайн үеийн социалист хамтын нөхөрлөлийнхөн болон Франц, Англи, Америкийнхан цөмөөрөө хошуурцгаасан. Эцэст нь хошуурсан олон орныг хөлжүүлж, өөрсдөө хоосорч хоцорсон юм.
Гэхдээ цаасан дээрх эдийн засгийн статистикаар бол хамгийн баян орнуудын жагсаалтыг Нигери бараг тэргүүлж байна. Нигерийн эдийн засаг өнгөрсөн оны сүүлийн улиралд 7.68 хувиар өсчээ. Энэ үзүүлэлтээрээ Хятадын ард орж байгаа юм.
Эдийн засаг өсөхөд ядуурал буурч байдаг урвуу хамааралтай. Гэтэл эдийн засгаа дагаад ядуурал нь ч хамт өсч байдаг шууд хамааралтай онцгой содон улсуудын нэг нь Нигери юм байна. Мөн газрын тосны нөөцөөрөө дэлхийд аравдугаарт ордог бөгөөд Их гүрнүүдийн гол экспортлогч орон болдог. Мөн АНУ-ын газрын тосны импортын 10 хувийг нийлүүлдэг аж. Ийм их газрын тостой байж түүнийгээ дотооддоо боловсруулдаггүй шууд түүхийгээр нь экспортолдог.
Тэгсэн хэрнээ өөрсдөө бензинээ Их Британаас импортоор авдаг “сонин” улс. Мөн даавууны түүхий эдээ өөрсдөө тариалдаг мөртлөө даавуугаа Хятадаас худалдаж авдаг. Эндээс хархад Монгол, Нигери хоёр хоёулаа дотооддоо нэмүү өртөг шингээдэггүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүйгээрээ ижилхэн ч юм шиг. Хамгийн аймар нь Нигер улсад үйл ажиллагаа явуулж байсан арван компани арвуулаа одоо Монголд үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Манай улс үргэлжийн л өлсгөлөн, ядуурал, үймээн самуунтай хэцүү аж төрдөг Африкийн Нигеритэй адилхан явж болохгүй шүү. Гэхдээ тэд байгалийн баялгаа ашиглаад биднээс хамаагүй олон жил болж байгаа. Тэр цагаас нь эхлээд л тус улсыг дэлхийн хөгжилтэй 20 орны нэг болох боломжтой боллоо гэцгээж байсан ч харамсалтай нь тэдний баялаг гадагшаа урсаж, хоосон нүх нь үлдсэн. Үүнийхээ зовлонг одоо тэд амсаж байна.
Өнөөдөр тэдний дунд хийх ажилгүй, идэх хоолгүй амь зогоож, хүн болж төрсөндөө гутаж амьдарч байгаа олон хүн байгаа. Аргаа барсандаа Европ руу цагаачлах гэж эмэгтэй голдуу хүмүүс үр хүүхдүүдээ дагуулаад гарч байгаа юм. Даан ч зорьсондоо хүрч чадалгүй замдаа үхсээр л байна. Сахарын цөлийг туулж явсан 32 хүний цогцос өнгөрсөн лхагва гаригт олдсон. Тэгвэл дахин харангадаж үхсэн 92 хүний цогцос тэндээс олдсон тухай ВВС мэдээлж байна.Тэдний олонхи нь мөн л хүүхэд, эмэгтэйчүүд байсан ажээ.
Амь насаа алдсан хүмүүсийн тухай орон нутгийн албаныхан хууль бусаар цагаачилж явсан хэмээн мэдэгдээд тоохгүй байгаа. Амьд явж байна гэсэн хэдэн цагаачдын араас албаныхан явсан ч харамсалтай нь аврагчдыг очиход аль хэдийнэ харангадаж үхсэн хүүхдүүдийг танихын аргагүй болтол нь цөөвөр чоно идсэн байжээ. Нигерийн эрх баригчдын мэдээлснээр амь үрэгдсэн цагаачид есдүгээр сарын сүүлчээр хоёр машинаар замд гарсан аж. Тэнд улс төрийн байдал тогтворгүйгээс болж хийх ажил идэх хоол олдохгүй ийнхүү Нигер ард түмэн өдөртөө л хэдэн зуугаараа дүрвэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 21 )
Ene bol baylagaa gadaad dotoodiin tsoovruuded aldsan tom jishee. Manaid bol unendee ardchilal neriin dor heden buleg hulgaichid erh medel,Huvitsaa neriin dor eh ornoo tsolmuj baina sh dee.Ali nam ch ylgaagui. Ene bol ymarch ardchilal bish.............bish.Eh orniihoo toloo ard tumen, irgenii hodolgoonuud Gadniihan,tuunii gar hol bolbgsdiin esreg temtseh tsag bolson.Odoohondoo arai oroitoogui l baina.
Ene bol baylagaa gadaad dotoodiin tsoovruuded aldsan tom jishee. Manaid bol unendee ardchilal neriin dor heden buleg hulgaichid erh medel,Huvitsaa neriin dor eh ornoo tsolmuj baina sh dee.Ali nam ch ylgaagui. Ene bol ymarch ardchilal bish.............bish.Eh orniihoo toloo ard tumen, irgenii hodolgoonuud Gadniihan,tuunii gar hol bolbgsdiin esreg temtseh tsag bolson.Odoohondoo arai oroitoogui l baina.
burhan mini mongoliin ireedvi iim bolchihvol ymar aimshigtai ve turiin erh medelten 76 yu bdoj yu hj yvdagiin uursdiinhuu halaasiig bdohoos eh oron gazar shoroogoo boddoggvi mahuuhainuud
burhan mini iim bolwol mongotei neg ni gadaadad mani met ni eh orondoo tsangaj vheh ni dee . Manai 76 ch mani metiin toloo sanaa zowoh neg ch hvn bhgvi shvv :( . Tiim bolhoor l odoo hamag yumaa zarj idej oorsdoo bayjij bh shiw dee
Im baidlaas garah gantshan zov zam bol TORIIN ERGELT! Oor yamarch arga baihgyi.Monhbayr shig zorigtoi eh oronch olon erchyyd ee? NEGDETSGEE! JAVHLAAN dyy mini haa yavna.. USA
odoo ch gesen nemj ur zeel taviad l bn shuu dee. Bayalgaasaa mungu bosgoj chadahgui, zeel avaad baih yum. Iim zasag bidend heregtei yum uu
ийм сайхан мэдээлэл тавьсан сэтгүүлчдээ баярлалаа харин тэр улс төрийн хэдэн мангуунууд олж харж уншиж чадах болов уу уншаад ойлгохгүй юм болвуу
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч болон сайтандаа тавьсан Зиндаа сайтын хамт олонд талархал илэрхийлье. Монгол оо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсээр бахархаж байна.
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч болон сайтандаа тавьсан Зиндаа сайтын хамт олонд талархал илэрхийлье. Монгол оо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсээр бахархаж байна.
Ийм л ирээдүй рүү ардчилсан нийгэм байгуулах нэрийн дор эрх баригчид улс орноо аваачих гэж байгаа нь үнэн шүү дээ. Нүүрэндээ бас л Нигерийн эрх баригч нар шиг худлаа ард түмэндээ хөгжил цэцэглэл авчирна гэчихээд нидэр дээрээ ард түмнээ, улс орноо харийнхантай нийлж цөлмөж байж одоо худлаа хүний эрх, шударга ёс гэж яасан их дөвчигнөнө бэ?
manai uls ene hebeerei baibal yun 2050 ond ornoosoo salah harin iim boloh bh shv yana da erh oron ard irgedee bodohgvi bol toriin tvsheed mine ta nariin vr hvvhed iim l bolno
nigeriin ard tumend yamar ch buruu bhgui.hen iim bolgoson hudlaa amlaj garch irsen uls torchid.hervee ard tumen ni iim bolgoson bol ted onoodor bayn bh estoi shde.getel esregeere.uuntei adilhan mongoliin ard tumend hudlaa amlaj shulsee goojuulj garch irsen uls torchid iim baidald udahgui hurgene de.ter ued ongorson hoino ni l niger shig bolson ued l manai ard tumen genet oilgood l haramsaj, olsoj, zovj uheh bh da.iim zuil bolohoos omno gants neg ug helj sanuulj hodloj bh heregtei bishuu.hedii boltol huvia bodoj suuhve?????
eh ornoo gesen baatarlag uhaalag humuus bhad manai mongold iim zuil bson bol ted bugd ami nasaara denchin taviad hamgaalj uldeh bsan. daanch haramsaltai ni odoo tiim hun 1 shirheg ch bhgui bolj de.dandaa amia bodson bertegchingeer duursen.zugeer l harsaar suugad l mongol uls heden hunii buzar shunaliin zolios bolno.oilgomjtoi.ene buhnii tsaana dandaa tsagaan zahtanguud, UIHurliin gishuud bugd bga.yagad gevel ene buhnii toloo huruugaa ch hodolgohgui.harin yaj ulam iheer nuh bolgoj hondiilohov geed l noirgui honoj bga.ene bol bodit unen
M€НХБАЯРЫГ СУЛАЛУУЛЪЯА
yer n Mongol uls undur hurdaar hugjij baina eneter gej hoshgiruulsan gadniihnii tarhi ugaaltand hoorch savsagnah hereggui yum baigaam.
Ард түмэн минь энэ байдлыг харж зүгээр суугаад байж болох уу Их хурлын гишүүн нэртэй луйварчдаас хэрхэн эх орноо аврах вэ
Ард түмэн минь энэ байдлыг харж зүгээр суугаад байж болох уу Их хурлын гишүүн нэртэй луйварчдаас хэрхэн эх орноо аврах вэ
yanaa hairan eh oron mini.iim bolohod tun ch oirhon bnda..ireeduin ard tumen mini ..haramsaltai bn.eleg negt mongolchuud mini*****garsan hedhen buzar hulgaich nar gazar shoroog uhaad tam bolgoj duuslaa..
manaih udahgvi iim l bolno bid ch yaahaw arai ch iim boltol ni amidrahgvi bh harin vr hvvhdvvd mini yaadiin boldoo bodohoos ch aij bna archaagvi yumaa
ene baidlaaraa bol manaix udaxgui iiml bolno
ИЙМ ИХ ГАЗРЫН ТОСТОЙ БАЙЖ ДОТООДДОО БОЛОВСРУУЛДАГГV