Өнөөдөр монголын анхны хоол, ундны "Ub food and beverage 2013" үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд болжбанйа. Тус үзэсгэлэнг “Монголын Тогооч нарын холбоо”, “Монголын Мастер Тогоочдын холбоо”, “Монголын Мэргэжлийн Бартендерын Холбоo” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэ үзэсгэлэнгийн зорилго нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой. Мөн иргэдэд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг түгээх зүорилготой ажээ.
Энэ үеэр хоол хүнстэй холбоотой олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдох аж. Тухайлбал монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн, шилдэг бартендер шалгаруулах тэмцээн ”Хэн хамгийн их хотдог идэх вэ?” зэрэг тэмцээн уралдаануудыг зохион явуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн нэртэй ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах боломжийг олгож ирсэн хүн бүрт дурсгалын стикер, хөргөгчний наалт бэлэглэнэ. Мөн гэрийн эзэгтэй нарт хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалт явуулж мастер тогооч нарын гарын хоолны дуудлага худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )