Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас химийн гаралтай шавьж устгах бодис хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Саяхан аймаг болон нийслэлийн ногоон бүсийн ойд хөнөөлт шавьжтай тэмцэх чиглэлээр ажилладаг байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Завхан аймагт ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг хийсэн "Ойн хайгуул судалгаа төв" ХХК, "Мон таксаци" ХХК, "Тайгын шинэс" ХХК, "Баян онон" ХХК-иуд хамрагдсан байна.
Шалгалтаар ойн хөнөөлт шавьж устгал хийж буй ажиллагааны дүн ерөнхийдөө сайн гарсан ч байгууллагууд химийн бодис хэрэглэж байгаа нь ойн сангийн биологийн олон төрөл ургамард муугаар нөлөөлж байгаа ажээ.Тиймээс цаашдаа бактерын бэлдмэлийг түлхүү хэрэглэж, химийн бодисоос татгалзахыг анхааруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )