Дэлхий нийтэд олон төрлийн татвар төлөгдөж байдаг. Хүлэмжийн хий, хорт бодис маш ихээр ялгаруулж буй үйлдвэрүүд агаар бохирдуулсныхаа төлөө татвар төлдөг юм. Тэгвэл хэрэглэж буй хоол хүнстэй холбоотойгоор татвар авч эхэлжээ.
Тодруулбал, Мексикийн Засгийн газар хүн амынхаа дунд тахал болоод буй таргалалттай тэмцэх зорилгоор саахар, өөх тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд нэмэлт татвар ногдуулахаар болсон байна.
Тус улсын парламентын доод танхимынхан чипс, шоколадтай чихэр зэрэг хүний биед ямар ч хэрэгцээгүй бүтээгдэхүүнд таван хувийн татвар оноох гэнэ. Мөн хийжүүлсэн ундааны литр тутамд нэг песогийн татвар авахаар ярилцаж байгаа аж. Тэгвэл Францын Үндэсний хурал энэ сарын дундуур литр тутамдаа 220 мг-аас дээш кофеин, эсвэл 300 мг- аас дээш таурин агуулсан чихэрлэг хийжүүлсэн ундаанд татвар ногдуулахыг дэмжсэн. Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр өсвөр насныхан ийм төрлийн ундаанаас болж хүнд хордлого авч, амь насаа алдах нь нэмэгдсэн тул худалдан авагчдыг хортой зуршлаас нь салгах зорилгоор ийнхүү өндөр татвар ногдуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )