Алдарт Blue хамтлаг саяхан манай оронд тоглолтоо хийгээд буцсан. Тус хамтлагийн Дункан Жэймс дампуурсан тухай мэдээлэл гарч байсан.
Тэгвэл тус хамтлагийн бас нэг гишүүн болох Саймон Вебб мөн л дампуурчээ. 35 настай дуучин залуу дампуурсан гэдгээ хүлээн зөвшөөрч өнгөрөгч сарын 25-ны өдөр дээд шүүхэд бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.
Ийнхүү "Blue" хамтлагийн гурав дахь гишүүн дампуурлаа зарласан нь энэ бөгөөд хамгийн анх хамтлагийн дуучин Энтони Коста энэ оны эхээр санхүүгийн хямралд орсон юм. Тэрээр хувийн байшингаа хүртэл алдсан бол Дункан Жэймс ээждээ бэлэглэж байсан автомашинаа хүртэл алдахад хүрчээ.
Тус хамтлагийнхан 2000 онд л гэхэд "All rise" цомгоо 15 сая гаруй хувь борлуулж 80 сая фунтын орлого олж байсан удаатай.
Гэвч 2013 оны тавдугаар сард тэдний ивээн тэтгэгч "Blueworld" компани дампуурснаас болж хамтлагийн гишүүдийн санхүүгийн асуудал хүндхэн болсон юм байна.
Сэтгэгдэл ( 0 )