Фейсбүүк дотно найзуудыг хөндийрүүлдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Саяхан орчин үеийн цахим ертөнцийн талаар  судалгаа хийжээ. Уг судалгаагаар фэйсбүүк хуудас ашиглахгүй бол та бодит амьдрал дээр хичнээн найзтай байх вэ? гэдгийг харуулахаар зорьсон байна. Америкчуудын хувьд   дунджаар фэйсбүүк хуудсан доторх найзуудаасаа 600-г нь таньдаг гэнэ. Харин бүх фэйсбүүкчид болон Америкчуудыг ойролцоогоор авч үзэхэд Марк Зукербергийн фэйсбүүк сүлжээнээс гадна 355 хүн таньдаг гэсэн дүн гарчээ. Эндээс хоёр зүйлийг анзаарч болно. Нэгд, хэдийгээр нийгмийн сайтад нэвтэрч олон хүнтэй харьцаж байгаа ч зарим нэг найзаасаа хөндийрч эхэлдэг байна. Хоёрдугаарт, таныг тойрон хүрээлж байгаа дотно хүмүүсийн дийлэнх нь фэйсбүүкт байдаггүй гэсэн дүн гарсан байна. Тиймээс нийгмийн сүлжээнд нэвтэрч олон хүнтэй харилцаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ дотно найзуудаасаа хөндийрдөг гэсэн баримт, судалгааны дүнгээс харагдаж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top