Их бууны цэнэгтэй хошуу олдсон байна. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Байгалийн түүхийн музейн баруун талд их бууны сумны хошуу байна гэсэн мэдээлэл өчигдөр 14:07 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу ОБЕГ-ын болон НОБГ-ын холбогдох мэргэжилтнүүд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авахад 20 см-ийн урттай, 85 мм-ийн байлдааны их бууны сумны цэнэгтэй хошуу байсныг илрүүлжээ. Уг цэнэгтэй хошууг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын бүлэг аюулгүй байдлыг ханган устгалд оруулсан аж.

Сэтгэгдэл ( 1 )
Ясаа хийж яваа сум бэ тэр