Монгол улс 2050 онд өрнөөсөө сална гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхдээ Монгол Улсын өрийн талаар мэдээлэл өглөө.
   Монгол улс өнгөрсөн 14 жилийн хугацаанд 2,8 тэрбум долларын зээл авчээ. Хамгийн их зээлийг Азийн хөгжлийн банкнаас авсан байдаг аж. Нийт зээлийн 77 хувийг эдийн засаг, бизнест зарцуулсан бол үлдсэн 20 гаруй хувийг нийгмийн салбарыг санхүүжүүлсэн юм  байна. Нийгмийн салбарын хувьд орон сууц, нийгмийн халамжинд ихэнхийг зарцуулсан бол эдийн засгийн салбар дундаас зам тээвэр, эрчим хүч, санхүүгийн салбарт хамгийн их зээлийг авчээ.

   Харин энэ мөнгөнөөсөө  800 сая доллар төлсөн бөгөөд одоо 2 тэрбум ам.долларын үлдэгдэл зээл байгаа юм байна. Зээлийн үлдэгдлээ төлөвлөгөний дагуу төлж байгаа аж. 2013 онд 90 сая ам.долларын зээлийг өгөхөөр байгаа бөгөөд хамгийн их мөнгийг 2020-иод онд төлнө. Ингээд нэмж зээл авахгүй бол 2050 онд 2,8 тэрбум долларын өр, зээл дуусна гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

2050онд та нарын ихэнх нь хорвоог орхино тэр үед залуучууд маань та нарын тавьсан өрийг төлсөөр л байх вм биз дээ. Дараа дараагийн залуучууд юугаараа эх орон ард түмнээ авч явж юугаараа улс орноо хөгжүүлэх болж байна. Та нар тэр үеийн залуучуудад өр өвлүүлж л орхиж байгаа юм байна шүү дээ. Алтанхуяг аа тэнэг юм хийхээ ярихаа боль Наад тавиад байгаа өрөө үлдсэн 3 жилдээ багтааж эргэлтэнд оруулж төлж барагдуул.

1  |  0
сэтгэл(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

€РТЭЙ ХVН €€ДЛ€ХГVЙ ЭЭ

1  |  0
Top