Монголчууд хөгжлийнхөө түвшингээр 57 дугаар байрт

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Их Британийн "Legatum" хүрээлэнгээс  дэлхийн улс орнуудын хөгжил цэцэглэлтийн индекс "Legatum Prosperity Index" чансаагаа гаргажээ. 2009 оноос гаргаж буй энэ чансаагаар дэлхийн 142 улсыг эдийн засаг, боловсрол, хувиараа бизнес эрхлэх боломж, засаглал, эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, нийгмийн баялаг гэсэн найман тулгуур үзүүлэлтээр аж амьдралын түвшинг нь дүгнэсэн аж.

Энэ жил дэлхийн хамгийн хөгжиж цэцэглэсэн орноор Норвеги тодорч, Швейцарь, Канад, Швед, Шинэ Зеланд, Дани, Австрали, Финланд улс жагссан байна. Харин манай орон "Legatum Prosperity Index 2013"-д 57 дугаар байр эзэлжээ. Урд хөрш Хятад 51-т, хойд хөрш Орос 61-т орсон байна.

"Legatum Prosperity Index 2013"-д дүгнэснээр манай улс энэ онд хувийн эрх чөлөөний үзүүлэлт сайжирсан ч эдийн засгийн үзүүлэлт 102 дугаар байр хүртэл буурч тааруу дүн авчээ. "Legatum" хүрээлэн  манай орныг үндсэн найман үзүүлэлт тус бүр дээр дараах байдлаар дүгнэгджээ.

Эдийн засаг: 102 дугаар байр
Хөдөлмөр эрхлэлт 57.6 хувьтай буюу хүн амын талаас илүү хэсэг нь ажлын байртай. Харин ажилгүйдэл 2011 оны байдлаар 9 хувь, 2012 онд инфляцийн түвшин 15 хувьтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба түүний тогтвортой байдал 2.2 хувьтай гэжээ.

Хувиараа бизнес эрхлэх боломж: 60 дугаар байр
Шинээр бизнес эхлэх боломж өндөр, 71.8 хувьтай. Судалгаа, боловсруулалтын зардал тун бага, ердөө 0.2 хувь байдаг. Монголд мэдээлэл, харилцаа холбоо сайн хөгжсөн тул бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлдэг. 100 хүнд 117 гар утас оногдож, гэр бүлийн гишүүдийн 96.5 хувь нь гар утас хэрэглэдэг аж. Харин интернэтийн хурд (Mpbs) 43 гэсэн тооцоо гарчээ.

Засаглал: 78 дугаар байр
Улс орныг удирдаж буй засаглалд итгэх итгэх сул байгааг 2012 оны судалгаа харуулж байна. Иргэдийн 77.2 хувь нь сонгууль шударга болдог гэдэгт огт итгэдэггүй. Мөн шүүх засаглалдаа дөнгөж 30.8 хувь л итгэл үзүүлжээ. Түүнчлэн улс төр, бизнесийн салбарт авилгал хээл хахууль байсаар байгаа гэдэгт монголчуудын 82.6 хувь нь зөвшөөрсөн байна. Харин монголчуудын  78.5 хувь нь батлан хамгаалах салбартаа итгэлтэй дүүрэн байдгаа илэрхийлсэн байна.

Боловсрол:55 дугаар байр
Чанартай боловсрол олгож байна уу, хүүхэд багачууд суралцах таатай орчин бүрдсэн үү гэхэд 60-65 хувь нь "тийм" гэж хариулжээ. Харамсалтай нь нэг багшид 29 сурагч оногдож байна. Сургуульд элсэж буй байдлыг судалгаанаас харахад Ерөнхий Боловролын бага сургуульд 98.6, дунд сургуульд 92.6, их дээд сургуульд 57.2 хувьтай байна. Энэ нь олон улстай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт ажээ.

Эрүүл мэнд:93 дугаар байр    
Монголын дундаж наслалт 58,  мянган төрөлт тутамд 25-26 нялхас энддэг, 100 өвчтөнд 6-7 ор ноогддог, хүн амын 24.2 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай гэх зэрэг эрүүл мэндийн салбарт таагүй тоо баримт олон. Нөгөөтэйгүүр хүн амын 71.7 хувь нь ундны усанд сэтгэл хангалуун байдаг аж. Хүн амын 99 хувийг халдварт өвчний эсрэг вакцинд хамруулж чаддаг.

Аюулгүй байдал:44 дүгээр байр
Улс үндэстний хэмжээнд нүүрлэсэн ноцтой аюулгүй, дайн дажин үгүй тул амар тайван улс гэж ойлгож болно. Харин "өнгөрсөн жил та ямар нэг эд зүйлээ хулгайд алдсан уу" гэх асуултад "тийм" гэж хариулах 49.8 хувь байна. Мөн иргэд өөрийн амьдарч буй орчиндоо шөл дөлөөр ганцаараа явахад аюултай гэж хэлж буйг тус судалгааны дүн илтгэж байна. Тэдгээр тоо баримтыг бусад орны гэмт хэргийн гаралт болон дэлхийн дундажтай харьцуулахад нэлээд өндөр тоо.

Хувь хүний эрх чөлөө: 74 дүгээр байр
2012 онд явуулсан санал асуулга Монгол Улс хувь хүний эрх чөлөөг хэрхэн дээдэлж буйг судлахад үр дүн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс доогуур гарчээ. Тодруулбал, цагаачид Монголд амьдархад таатай буйг лавлахад 54.1 хувь нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байх юм. Мөн адил асуултыг үндэсний цөөнх хэсэгт асуухад 64.6 хувь нь эх орондоо амьдрах сайхан гэдгээ илэрхийлжээ.

Нийгмийн харилцааны баялаг: 38 дугаар байр
Судалгааны энэ хэсэгт аливаа үндэстний доторх хүмүүсийн хоорондын харилцааг илүү чухалчилдаг байна. Буяны үйлсэд мөнгө хандивлах, сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг шалгуурууд бий. Энэ удаа монголчууд гэр бүл, найз нөхөддөө хэзээд туслахад бэлэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top