Дорноговь аймаг, Японы Ши зүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс “Дорноговийн хүүхдүүд Японд” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн шилдэг 1000 сурагчийг Японд аялуулахаар төлөвлөснөөс жилийн хугацаанд 70 сурагч тус улсыг зорьжээ.
Уг хөтөлбөрийн зургаа дахь ээлжийн 20 сурагч өнөөдөр Японыг зорьж буй. Тэд энэ сарын 8-нд эх орондоо ирнэ. Тэнд байх хугацаандаа япон айлд байрлаж, жил бүр Шизүока мужид болдог олон улсын “Дайдогэ” наадамд оролцох аж. Мөн Японы их дээд, дунд сургууль, түүх соёл урлаг, ёс заншилтай танилцах аялал хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )