Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг өөрчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээг өөрчилсөн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.  Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/199 тоот тушаалаар гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээг өөрчлөн баталсан байна. Тухайлбал, хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд, экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжид өөрчлөлт оруулах зэргээр нарийвчлан заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top