Биеэ үнэлэгчдийн асуудлыг яаж шийдэх нь асуултын тэмдэг хэвээр байх уу

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Үдшийн бүрэнхий болохоор Сүхбаатарын талбай, “Улаанбаатар” зочид буудал, хуучнаар “Ард” кино театр, Монголбанк, “Драгон” төв зэрэг нилээд хэдэн газруудад биеэ үнэлэгчид  хамгийн ихээр цуглардаг. Тэднийг хэн ч харсан андашгүй.  Өвлийн хүйтэнд ч гуяа  гялалзуулан, нүүрээ будаж, нүдээ тодотгосон эмэгтэйчүүд хэсэг хэсгээрээ зогсоно. Хүйтнийг ч ажрахгүй  хэн намайг “авах” бол гэсэн бодлоор эргэн тойрны харчуулд сээтэн хаяж, горьдлого тээн зогсож харагддаг.   Мөн тэднээс гадна өндөр үнэтэй, тансаг хэрэглээтэй, зиндаа дээгүүр биеэ үнэлэгчид ч бий. Тэд өвлийн хүйтэнд хошуу амаа хөлдөөчих гээд зогсохгүй, үйлчүүлэгч нь халуун байр бэлтгээд  тэднийг дууддаг аж.  Хамгийн эрсдэлтэй хүмүүсийн тоонд биеэ үнэлэгч нарыг оруулдаг байна. Учир нь Манай оронд  ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 80.6 хувь нь эрэгтэй, 19.4 хувь нь эмэгтэй бөгөөд эрчүүдийн 92.9 хувь нь эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог, эмэгтэйчүүдийн 52.6 хувь нь биеэ үнэлэгч ба бэлгийн олон хавьтагчтай хүн байгаа юм. ХДХВ-ийн халдвар цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварлах боломжтой байдаг. Гэхдээ Монголд эмнэлгийн замаар халдсан халдвар гараагүй бөгөөд бүгд бэлгийн замаар дамжсан байдаг ажээ.

 Манай нийслэлд бие үнэлэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна. Энэ төрлийн бизнес олон бүлэглэлтэй, цэцэглэн хөгжсөөр л байгаа юм.  Энэ асуудалд анхаардаг, дорвитой арга хэмжээ авдаг хүн алга, дэлхийд эмчлэгддэггүй, аймшигт хар тахал хэмээгддэг ДОХ өвчнийг тээгч бусдад түгээгч, дамжуулагчид нь голдуу бие үнэлэгчид байхад анхаарахгүй байсаар л байх уу.

Тэдний биеэ үнэлэх нэгдүгээр шалтгаан нь мөнгө. Судлаачдын үзэж байгаагаар цөхрөл гомдол, бэлгийн дон гээд өөр олон шалтгаан ч байдаг аж. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өөрсдийнх нь хүсэл сонирхолын замаар үйлдэгдэж, энэ замаасаа гарч чадахгүй болж байна.  Өвчтэй биеэ үнэлэгчээс төрсөн өвчтэй хүүхэд монголын ирээдүй юу? Тэднийг энэ замруу ороход багш эцэг эхийн хүмүүжил, нийгэм, орчин, хүүхэд байхаасаа тархинд нь хадагдсан мөнгөний шунал гээд тоочоод барамгүй олон зүйл нөлөөлдөгийг судалгаагаар гаргасан байна билээ. Тийм болохоор эмэгтэй хүнийг журамтай ариун байлгахад хаа хаанаа анхаарах ёстой юм байна.

Сүүлийн үеийн нэгэн монгол кинонд: өнчин, ядуу охин биеэ үнэлээд үлгэрийн мэт тансаг амьдралтай, үзэсгэлэнтэй хүүхэн болж байгаа нь гардаг. Тэр киног үзээд өсвөр насны охид юу гэж бодох вэ?

Улс орон бүрт нийгмийн энэ тулгамдсан  асуудлыг харилцан адилгүй өнцгөөс авч үздэг юм байна. Хойд Солонгос, Саудын Араб болон Иранд биеэ үнэлэх нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд биеэ үнэлсэн эмэгтэйчүүдэд цаазаар авах  ял оноодог аж. Түүнчлэн Хонг Конгд бие үнэлэгч нь зөвхөн өөрийнхөө гэрт л биеэ үнэлэхийг зөвшөөрсөн ба эмсийн хүрээлэн явах хориотой байдаг юм байна. Мөн хараа хяналт хуулийн зохицуулалттай, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг нэгдсэн зохион байгуулттай улс ч байдаг аж. Харин Монгол яаж шийдэх нь асуултын тэмдэг хэвээр л байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
man(112.72.13.139) 2015 оны 05 сарын 30

dohtoi bvh hvmvvsiig buudah heregtei!

0  |  0
secret(89.136.61.141) 2013 оны 11 сарын 03

Zarim negen orond biyee unelegchidiig barih bish tuuniig ulam tsaash delgeruulen hudaldan awagchdiig ni barimchildag yum bilee. Magadgui manai ulsad ene sistem toog ni buuruulhad nemer bolj boloh yum.

0  |  0
zochin(103.26.194.9) 2013 оны 11 сарын 02

bie unelegchees gadna ailiin ger bul uimuulsen zawhai awgai nar end tendgui bdag bizdee.

0  |  0
soyombo(202.179.10.162) 2013 оны 11 сарын 02

erelt bgaaboloxoor niiluulelt xeregtei

0  |  0
soyombo(202.179.10.162) 2013 оны 11 сарын 02

ereltbgaaboloxoorniiluuleltbxx eregtei

0  |  0
Top