Хятадруу зорчих, тэндээс бараа худалдаж авах, манай иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч мөн өсч байна. Манай улсын иргэдээс хятадад хэрэгт холбогдсон 2, нас барсан 2, хилээр монголын талд 21 хүнийг хүлээлгэж өгсөн байна. Албадан гаргасан дөрвөн иргэн байгаа бөгөөд авто замын зөрчил гаргаад зугтаасан нэг хэрэг гарсан байна.
Эрүүгийн хэрэгт холбогдосон 21 хүнээс хоёр нь ял үүрэн Хөх хотын шоронд хоригдож байгаа аж. Монголчууд согтууруулах ундаа их хэрэглэдэг үүнээс үүдэн гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгаа юм байна. Мөн гурван хүн хулгайн хэрэгт шалгуулсан бөгөөд тэд шинэ зээлээс электорон бараа хулгайлсан, зочид буудлаас хулгай хийсэн хэрэг бүртгэгджээ.
Тэд харь оронд байгаа атал эх орныхоо нэрийг гарган өөрсдийн амьдралыг баллаж байгаа нь харамсалтай юм. Үүгээр зогсохгүй охид эмэгтэйүүд маань эрээн хотод биеэ үнэлж буй нь гутамшигт явдал билээ. Албан бус тоогоор 100-150 эмэгтэй биеэ үнэлж байна гэсэн мэдээ байна.

Сэтгэгдэл ( 0 )