Өндөр хөгжилтэй оронд хятад тоглоомыг шинжилгээнд хамруулж байж худалдаж авдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 03

Хаашаа ч харсан үнэ хямд, өнгө зүс сайтай хэний ч харааг булуух хятад тоглоомууд байхад хүүхдүүдээ авахгүй байхын аргагүй юм. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд хоол хүнснийхээ эрүүл мэндийн асуудлаас хэдийнээ халиад одоо хувцас, эд эдлэл, хүүхдийн тоглоомоо анхаарч судалдаг болсон байна.

  Шинжилгээгээр урд хөршийн үйлдвэрлэсэн тоглоомын өнгө зүсийг сайжруулахаар хэрэглэж байгаа будаг нь хүүхдийн эрүүл мэндэд, ялангуяа тархинд нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Уг тоглоомуудаас хар тугалга, химийн найрлага нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүүхдийн уураг тархинд нөлөөлөх хорт бодис илэрдэг байна.

       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top